Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Рио Тинто 3 тэрбум долларын бонд гаргана

Рио Тинто компани өнгөрсөн 2012 онд 3 тэрбум ам.долларын шууд бус алдагдал хүлээсэн тухайгаа мэдэгдсэн билээ. Энэхүү нөхцөл байдал нь тус компанийн захирал асан Том Албанизийн хөнгөн цагааны Alcan компани болон Мозамбикийн нүүрсний төслийг хэтэрхий өндөр үнээр худалдаж авснаас үүдэлтэй болохыг компани онцолж байсан юм. Ингээд Том Албаниз өөрийн албан тушаалаасаа огцорч оронд нь Сэм Уолш томилогдоод байгаа билээ. Сэм компанийнхаа хүндхэн “шарх”-ыг эдгээхийн тулд маш идэвхитэй ажиллаж буйн илрэл нь бондын хөрөнгө босгох шийдвэр болж буйг олон улсын хэвлэлүүд онцолж байна. Уг шийдвэрийн хүрээнд тус компани гурван жилийн хугацаатай 1 тэрбум ам.доллар, 5.5 жилийн хугацаатай 1.25 тэрбум ам.доллар, 250 сая долларыг 2 жилээр, 500 сая долларыг гурван жилийн хугацаатай буюу үндсэндээ дөрвөн багц бонд гаргах ажээ.  Эхний хоёр багц бондын хүү нь  1.375-2.250 хувийн хүүтэй байх бол нөгөө хоёрынх нь LIBOR+0.55 болон LIBOR+0.84 хувийн хүүтэй байх ажээ.

Энэхүү үлэмж хэмжээний хөрөнгө босгох бондын арилжааны гол андеррайтераар BNP Paribas, J.P. Morgan, Morgan Stanley, Credit Suisse, RBS Securities зэрэг санхүүгийн байгууллага ажиллах ажээ.

Бондыг тус компанийн охин компани болох Rio Tinto Finance (USA) гаргаж буй юм.

Энэхүү мэдээлэл цацагдсаны дараа Рио Тинто компанийн Австралийн хөрөнгийн бирж дээрх хувьцаа 0.54 хувиар буурч 53.38 доллар болоод байна.

 

Б.Төгс

  • zochin (182.160.5.6)
    jinhene setguul zuin medee medeelel hurgedeg tanai hamt olond ajliin amjilt husie urag*****
    2013 оны 06 сарын 18 | Хариулах