Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

“Мера” ХХК байгаль орчны тогтвортой хөгжлийн бодлого хэрэгжүүлж байна

“Мера” ХХК 2012 оны эхний улиралд Өмнөговь аймаг дахь салбарынхаа хэмжээнд нүүрстөрөгчийн ялгаралтыг судалж үзжээ. Судалгааны дүнгээр нэгжийн үүсгэх нүүрстөрөгчийн хэмжилт улсын хэмжээний дундажтай адил гарсан байна. Судалгаа явуулсны дараа Байгаль орчны төлөвлөгөө хэрэгжүүлснээр 2013 оны тавдугаар сар гэхэд тус салбарын байгаль орчинд ялгаруулах нүүрстөрөгчийн хэмжээ улсын хэмжээнийхээс 30 хувиар багассан үр дүн үзүүлжээ.

Энэ нь ажилчдын байгаль орчноо хамгаалах мэдлэг, менежмент сайжирсантай холбоотой гэж үзэж байна. Түүнчлэн Байгаль орчны тогтвортой хөгжлийн бодлогын хүрээнд өнгөрсөн сард “Мера” ХХК-ийн Өмнөговь аймгийн салбар 250 гаруй мод суулгажээ. Энэ нь үйлдвэр болоод ажилчдынхаа ажиллаж, амьдрах орчныг ногооруулах зорилтот ажлынх нь нэгээхэн хэсэг юм. Зөвхөн уул уурхайн салбар төдийгүй туслан гүйцэтгэх салбарынхан ч байгаль орчны чиглэлээр бодит ой ажлууд хийж эхлээдбуйн тодорхой жишэээнэ болж байна.

Дашрамд дурдахад “Мера” ХХК-ийн хувьд амжилтынхаа нэг томоохон хэмжүүрийг ажиллагсад болоод нийгэмдээ үзүүлж буй эерэг үр нөлөө гэж үздэг байна. 2012-2013 онд 320 гаруй ажилчдад эрх зүйн мэдлэг, мэргэжлийн дадлага эзэмшүүлэх сургалт зохион байгуулж, ажиллах нөхцөлийг сайжруулах зэрэг ажилд 1,1 тэрбум төгрөгийн нийгмийн хөрөнгө оруулалт хийжээ. Нийгмийн сайн сайхны төлөө хийсэн эдгээр ажлыг нь үнэлж, “Мера” ХХК-ийг 2012 онд улсын тэргүүний аж ахуйн нэгжээр өргөмжилсөн байна.

Б. Ариунболд