Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

“Аспайр Майнинг” жилд 5.6 сая тонн нүүрс худалдана

“Аспайр Майнинг” компани Хөвсгөлд Овоотын коксжих нүүрсний төслийг хэрэгжүүлж байгаа. Тус компаниас Азийн дөрвөн компанитай коксжих нүүр худалдах Санамж бичигт гарын үсэг зурснаа мэдэгдсэн байна. Санамж бичигт зааснаар жил бүр 5.6 сая тонн коксжих нүүрс борлуулах ажээ. Гэхдээ “Аспайр Майнинг” компанийн Овоот төслийн нэгдүгээр шатны бүтээн байгуулалт дууссаны дараа борлуулалт эхлэх юм байна. Тус компанийн зүгээс коксжих нүүрс худалдан авдаг Хятадын болон Япон, Оросын кокс үйлдвэрлэгчидтэй уулзсан бөгөөд тэд ч худалдан авах сонирхолтойгоо илэрхийлсэн гэнэ.

Тус компани өнгөрсөн хоёрдугаар сард Овоот коксжих нүүрсний төслийн эхний шатны судалгаагаа дууссан талаар мэдэгдсэн. Энэхүү судалгааны дүнд Овоотын ордын коксжих нүүрс чанарын  өндөр үзүүлэлттэй болох нь тогтоогдсон юм. Түүнчлэн “Аспайр майнинг” компани хамгийн бага зардлаар Овоотоос нүүрс олборлох боломжтой гэсэн байна. Тодруулбал 36 ам.доллар/тонн байх боломжтой байгаа юм. Тиймээс тэд тээвэрлэлтийн асуудлаа шийдэж, Овоотоос Мөрөн хүртэл 222 километр, Мөрөнгөөс Эрдэнэт хүртэл  406 километр төмөр зам тавихаар болж, ТЭЗҮ-ээ боловсруулаад байгаа билээ.

  Э.Хулан

  • Зочин (182.160.6.241)
    Цааш нь Мөрөнгөөс Элегест хүртэл тавьчихвал Тувагийн нүүрсийг транзитлаад сул мөнгө гусаад байж болх л юм
    2013 оны 07 сарын 16 | Хариулах