Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Нүүрстийн ордын олборлолт эхэлнэ

Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Модун Ресурс”(ASX:MOU) компани Ашигт малтмалын газраас Нүүрстийн ордоос дулааны нүүрс олборлох тусгай зөвшөөрөл авсан тухайгаа мэдэгджээ. Энэ талаар тус компанийн Гүйцэтгэх захирал Рик Далтон “Бид Нүүрстийн ордоос нүүрс олборлох тусгай зөвшөөрөл авсандаа баяртай байна. Олборлолт 12-18 сарын дараа эхэлнэ. Эхний ээлжинд жилд гурван сая тонн нүүрс олборлож, хоёр сая тонныг нь экспортлох төлөвлөгөөтэй байгаа. Үлдсэнийг нь дотоодын зах зээлд борлуулна” гэжээ.

489 сая тонн нүүрсний нөөцтэй Нүүрстийн орд нь Улаанбаатар хотоос 120 километр, төмөр замаас зургаан километр зайтай оршдог. Тиймээс дэд бүтцийн асуудал бүрэн шийдэгдсэн орд гэж үздэг юм. Тус компани өнгөрсөн сард Засгийн газартай гэрээ байгуулж, шахмал түлш үйлдвэрлэх болсноо зарласан билээ.   

Э.Хулан