“Багануур Энержи корпорэйшн” компанийн CTL буюу нүүрс шингэрүүлэх төслийн нарийвчилсан ТЭЗҮ нь Уул уурхайн яамны дэргэдэх Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр дэмжигджээ. Энэхүү компанийг MCS групп Өмнөд Солонгосын “Поско” компанитай хамтран 50:50 хувийн эзэмшилтэйгээр байгуулсан юм. Багануур дүүрэгт хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төслийн хүрээнд жилд 450 мянган тонн дизель, 100 мянган тонн хийн түлш үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийн цогцолборыг байгуулах юм.
“Багануур Энержи корпорэйшн”-ээс гадна “МонголынАлт”, “Цэцэнс майнинг энержи” зэрэг компани нүүрс боловсруулан шингэн түлш гаргах үйлдвэрийн төслүүдээ хэрэгжүүлэхээр бэлэн болгоод байгаа билээ.