“Англо
Американ” компанийн эхний хагас жилийн тайлан гарчээ. Тайланд дурдсанаар тус
компанийн зэс, алмазны олборлолт
нэмэгдсэн ч металургийн нүүрсний олборлолт буурсан байна. Өнгөрсөн жилийн мөн
үеийнхтэй харьцуулахад 9 хувь буурсан бөгөөд сард 4.4 сая тонн металургийн нүүрс
олборлож байгаа юм. Тус компанийн албан тушаалтны мэдэгдсэнээр металургийн
нүүрсний үнийн уналт цаашид ч үргэлжлэх төлөвтэй байна. Үнийн уналт “Англо
Американ”-ы металлургийн нүүрсний олборлолт буурахад нөлөөлсөн гэжээ.
Харин Өмнөд
Африкийн Сишений уурхай дахь төмрийн хүдрийн олборлолтын хэмжээ 1 хувиар өсчээ. Сард 11.3 сая тонн төмрийн
хүдэр олборлож байгаа гэнэ. Түүнчлэн цагаан алтны олборлолт 14 хувиар өссөн
байна. Тус компанийн зэсийн олборлолт хамгийн ихээр буюу 14 хувиар өссөн бөгөөд
сард 182900 тонныг олборлож байгаа юм. “АнглоАмерикан” компани Чилид зэсийн
хоёр уурхай эзэмшдэг билээ.
Э.Хулан