Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

“Шарын гол” баяжуулах үйлдвэр барина

Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Шарын гол” хувьцаат компани нүүрс баяжуулах үйлдвэр барих гэрээ байгуулжээ. Шарын голын уурхайн нүүрсийг баяжуулах уг үйлдвэрийг Английн Parnaby компани барих юм байна. Баяжуулах үйлдвэр нь жилдээ 600 мянган тонн нүүрс угаах хүчин чадалтай бөгөөд цаашид хүчин чадал нь гурван сая тонн хүртэл нэмэгдэх боломжтой ажээ. “Шарын гол” компанийн Гүйцэтгэх захирал Грам Чапман “Нүүрс баяжуулах үйлдвэрийг аравдугаар сараас барьж эхэлнэ. Баяжуулах үйлдвэртэй болсноор нүүрсний чулуулаг ихээхэн багасч, үнслэг нь 8-10 хувиар буурна” гэлээ.

Дашрамд дурдахад, “Шарын гол” ХК утаагүй шахмал түлш үйлдвэрлэгч “Нако түлш” ХК-ийн хувьцааг 100 хувь хүртэл худалдаж авах тендерийн саналыг эхлүүлэх зөвшөөрлийг СЗХ өгчээ. “Нако түлш” ХК нь Шарын голын уурхайн эрчим хүчний нүүрсэнд суурилсан технологитой нүүрсийг нүүрстөрөгчөөр баяжуулан боловсруулах шахмал утаагүй түлшний үйлдвэр бөгөөд жилдээ 100 мянган тонн шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай юм.

Ингэснээр “Шарын гол” ХК утаагүй шахмал түлшний зах зээлд хөл тавьж байгаа юм.



С.Болд-Эрдэнэ