Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

“Пибоди Энержи” компани 400 ажлын байр цомхотгоно

Нью-Йоркийн хөрөнгийн биржэд бүртгэлтэй Америкийн “Пибоди Энержи” компани Австралийн зүүн хойд хэсэгт орших Квинсленд мужид найм, зүүн хэсэгт орших Шинэ өмнөд Уэльс мужид нүүрсний гурван орд эзэмшдэг. Тэгвэл тэд Австралийн нүүрсний уурхайнуудаасаа 400 ажлын байр цомхотгох шийдвэр гаргаснаа зарлажээ. Тус компаний албаны хүний хэлснээр энэ нь хямралын үеийн менежмент гэнэ. Учир нь “Пибоди Энержи” компанийн ашиг өнгөрсөн оноос хойш буурч байгаа юм. Тодруулбал, 2012 оны дөрөвдүгээр улирлын тайлангаас харахад нэг тэрбум ам.долларын алдагдалтай ажилласан гэсэн тооцоо гарчээ. Мөн энэ он гарсаар тус компанийн хувьцаа нэлээд савлагаатай байгаа бөгөөд эхний улирлын байдлаар Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр нэгж хувьцаа нь 0.26 ам.доллараас 0.04 ам.доллар болж буурсан байна.
Өнгөрсөн онд тус компани Австралиас нийт 33 сая тонн нүүрс олборлож, Япон, Тайван, Энэтхэгийн төмрийн үйлдвэрүүдэд худалджээ. Харин энэ онд 36 сая тонн нүүрс борлуулна гэсэн төлөвлөгөөтэй байгаа юм.




Э.Хулан