Рио Тинто”
компани Австралийн төмрийн хүдрийн баялаг бүс нутаг болох Пилбара орчимд “Koodaideri” төмрийн хүдрийн төсөл эхлүүлэхээр ажиллаж
байна. Төслийг эхлүүлэхэд Австралийн байгаль орчин хамгаалах газрын зөвшөөрлийг
авах л үлдээд байгаа ажээ. Хэрэв энэхүү төсөл хэрэгжиж эхэлбэл тус компани
эхний ээлжинд жилд 35 сая тонн төмрийн хүдэр, цаашлаад 70 хүртэлх сая тонн
хүдрийг жилд олборлох ажээ. Холбогдох зөвшөөрлийг авч чадвал “Рио Тинто”
компани ирэх онд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж 2016 оны сүүлээр
үйлдвэрлэлээ эхлүүлэх төлөвтэй байна. Одоогийн байдлаар тус компани Австралийн
Пилбарад 10 гаруй төмрийн хүдрийн томоохон төслийг хэрэгжүүлж буй бөгөөд эдгээр
нь жилд нийтдээ 200 орчим сая тоннын
олборлолтыг бүрдүүлдэг байна. Хэрэв “Koodaideri”-гийн олборлолт үүн дээр нэмэгдвэл “Рио Тинто”
Пилбара орчимд 300 сая тоннд дөхсөн төмрийн хүдрийн олборлолт хийх юм байна.
Хэдийгээр “Рио Тинто” төмрийн хүдрийн орлогоос хэтэрхий хамааралтай учир бусад түүхий эдийн салбар дахь оролцоо хүрээгээ нэмэгдүүлнэ гэж байсан ч “хуучин анд”-даа дотно хэвээр байгааг уг алхам харуулж байна. Түүнчлэн төмрийн хүдэр бол дэлхийн улс орнуудын стратегийн хамгийн гол түүхий эдэд хэзээд тооцогдсоор ирсэн тул “Рио Тинто”-гийн хувьд төмрийн хүдрийн салбар дахь орон зайгаа тэлэх нь олон талын ашигтай юм. Тус компанийн ашиглахаар зорьж буй энэхүү уурхайг эхлүүлэхэд 3.5 тэрбум ам.доллар шаардагдах бөгөөд 30 жил олборлолт явуулах боломжтой ажээ.