Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

”Эрдэнэс Оюутолгой”-нхон Лондоныг зорилоо

s

"Оюутолгой" ХХК-ийн ТУЗ-ийн гишүүд өөрчлөгдөөд удаагүй байгаа. Шинээр ТУЗ-ийн гишүүнээр томилогдсон Монголын талын гишүүд өнөөдөр Лондоныг зорьж байна. "Рио Тинто" групптэй Оюутолгой төслийг үргэлжлүүлэх хэлэлцээр хийх багт "Эрдэнэс МГЛ" компанийн Дэд захирал Г.Тэмүүлэн, "Эрдэнэс Оюутолгой" компанийн Гүйцэтгэх захирал Д.Ганболд, Уул уурхайн яамны Стратеги, бодлогын төлөвлөлтийн газрын дарга Ч.Отгочулуу болон зөвлөхүүдийн хамт багтаж байгаа юм байна. Тэдний түрүүч нь өнөөдөр Лондоныг зорьсон бөгөөд үлдсэн хүмүүс нь маргааш явах юм байна.

Энэ удаагийн хэлэлцээрээр Оюутолгой төслийн дараагийн санхүүжилтийн талаар ярилцах бололтой. "Рио Тинто" группын зүгээс далд уурхайн санхүүжилтийг Монголын Засгийн газраас шийдвэр гартал түр хугацаанд зогсоогоод байгаа юм.



С.Болд-Эрдэнэ