Өнгөрсөн оны хоёрдугаар хагаст Улаан-Овоо эрчим хүчний нүүрсний уурхайдаа түр хугацааны зогсолт хийгээд байсан “Професи” нүүрсний борлуулалтын гэрээг хэд хэдэн компанитай байгуулжээ.
Үндсэндээ 28 байгууллагатай гэрээ байгуулсны дүнд сард 30 мянган тонн, жилд 360 мянган тонн нүүрс борлуулах боломжтой болжээ. Үүнд дулаан станц, цемент, металлургийн зэрэг олон үйлдвэр байгууллага багтаж байна. Иймд ирэх арваннэгдүгээр сард уурхайн үйл ажиллагааг эхлүүлэхээр болжээ.
Тус компани цаашдаа нүүрсний борлуулалтыг нэмэгдүүлэх боломжийг судалж байна. Сэлэнгэ аймагт орших Улаан-Овоо уурхайгаас тус компани жилдээ нэг сая тонн нүүрс олборлох чадамжтай юм. Одоогийн байдлаар уг ордын нөөцийг 174 сая тонн гэж тогтоогоод буй. Нөөцийн хэмжээ 200 гаруй сая тонн болж нэмэгдэх боломжтой ажээ.