Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Оюутолгойн зэсийн баяжмалын худалдааг эхлүүлэв

“Оюутолгой” компанийн зэсийн баяжмалын худалдаанд холбогдох зөвшөөрлийг Хятадын Гаалийн газар олгосон тухай тус компани мэдээллээ. Худалдааны зөвшөөрлийг авч чадалгүй гацсаны улмаас Оюутолгойн зэсийн баяжмал Хятадын гаалийн агуулахад дөрвөн сарын турш “түгжигджээ”. Хэдий цаг хугацаа алдаж асуудал шийдэгдсэн ч, өнгөрсөн хагас сайн өдөр буюу аравдугаар сарын 19-нд гааль дээрх агуулахаас эхний 1000 тонн бүтээгдэхүүнийг зорилтот хэрэглэгч рүү нь тээвэрлэснээр “худалдаа” эхэлжээ. Ийнхүү Оюутолгойн зэсийн баяжмалын худалдаанаас орлого орж ирэх боломжтой болсныг тус компани мэдээллээ.

“Оюутолгой” компани худалдааны энэхүү гацаанаас үүдэн зэсийн баяжмалын үйлдвэрлэлийн явцад ямар нэг удаашрал гарахгүй бөгөөд энэ оны зорилтоо биелүүлж чадна гэж мэдээлжээ.

Өнгөрсөн есдүгээр сарын 18-ны байдлаар Хятадын гаалийн агуулахад 38 мянган тонн баяжмал хадгалагдаж байсан. Энэхүү нөөцийг Оюутолгойн захиалагчид ойрын хугацаанд татан авч дуусах төлөвтэй байна.




Б.Төгс