FTSE групптэй хамтран ажилласнаар Монголын хөрөнгийн зах зээлийн үзүүлэлтийг олон улсад танигдсан FTSE-гийн индекс тооцоолох аргачлалын дагуу “FTSE-MSE” шинэ индексийг тооцоолон 2014 оны хоёрдугаар улирлаас эхлэн зах зээлд нэвтрүүлэхээр ажиллаж байгаа аж. FTSE-MSE индексийг нэвтрүүлэх нь зах зээлийн өсөлт бууралтыг бодитой үнэлж тооцоолох, хөрөнгө оруулагчдын зах зээлд итгэх итгэлийг нэмэгдүүлэх, мэргэжлийн томоохон хөрөнгө оруулагчдыг татах, арилжааны идэвх, үнэт цаасны хөрвөх чадварыг нэмэгдүүлэх, улмаар Монголын Хөрөнгийн биржийн үйл ажиллагааг олон улсын түвшинд нэг алхмаар ойртуулах чухал ач холбогдолтой арга хэмжээ болно хэмээн Хөрөнгийн биржээс мэдээллээ.
С.Болд