Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

“Сентоза Майнинг” өрөмдлөг эхлүүлнэ

Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Сентоза Майнинг” компани Говь-Алтай аймгийн нутаг дахь Darvii Naruu төсөл дээр өрөмдлөг явуулахаар болжээ. Тус компани нь Баруун Австралийн Пөртэд төвтэй, алт-зэсийн хайгуулын компани юм.

Говь-Алтай аймаг дахь Darvii Naruu төсөл нь 62 мянган га талбайг хамардаг, алт-зэсийн хайгуулын талбай юм байна. “Сентоза Майнинг” компани аравдугаар сарын 1-нээс тус төслийг 100 хувь эзэмшихээр болсон байна. Darvii Naruu төслийн өрөмдлөгт зориулж 1,14 сая доллар босгожээ.

Энэхүү мэдээ гарсны дараа тус компанийн хувьцаа энэ долоо хоногт 25 хувиар өсөөд байгаа юм.

С.Болд