Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

Монгол-Оросын Засгийн газрын комисс хуралдав

Монгол-Оросын Засгийн газрын комиссын ээлжит хуралдаан энэ долоо хоногт Москва хотноо хуралдлаа. Арга хэмжээнд Оросын Засгийн газрын комиссыг тэргүүлэн тус улсын Байгаль орчин, экологийн сайд С. Е. Донской, Монгол Улсын Засгийн газрын комиссыг тэргүүлэн Д.Тэрбишдагва нар оролцсон юм. Хуралдааны үеэр Орос-Хятадыг холбосон төмөр зам, авто зам, газрын тос, байгалийн хийн хоолой болон эрчим хүч дамжуулах шугамыг Монгол улс өөрийн нутаг дэвсгэрээр дамжуулан тавихыг санал болгосон талаар ОХУ-ын Байгаль орчны яамнаас мэдээлэв.

Мөн Монгол улс 2014 онд ОХУ-аас 1 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн худалдан авахаас гадна жил бүрийн газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх асуудлаар хоёр улсын хамтарсан ажлын хэсэг байгуулах асуудлыг авч үзэхийг санал болгосон байна. Түүнчлэн ОХУ-ын Алс Дорнодын Ванино, Восточный, Владивосток  зэрэг далайн боомтуудыг ашиглан Монгол улс гуравдагч оронд бүтээгдэхүүн экспортлох талаар хоёр тал тохиролцоонд хүрчээ.

Асгатын мөнгөний ордыг түшиглэн Монгол-Оросын хамтарсан шинэ компанийг байгуулж, ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар тохиролцсон байна. Монгол-Оросын Засгийн газрын комиссын ээлжит хуралдаан 2014 оны хоёрдугаар хагаст Монгол улсад зохион байгуулагдах аж.


Э.Од