Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Р.Фридланд: Нэмэлт хувьцаанд бүгд оролцох ёстой

“Оюутолгой” төслийн 66 хувийг эзэмшдэг Turquoise Hill Resources компани 2.4 тэрбум ам.долларын санхүүжилт босгохоор “rights offering” буюу нэмэлт хувьцаа гаргахаар төлөвлөж байгаа билээ. Тус компани ойролцоогоор 1 тэрбум хувьцаа нэмж гаргахаар төлөвлөж байна. Нью-Йорк, Торонтогийн бирж дээр гаргах энэхүү нэмэлт хувьцааг тус компани өөрийн хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагч нартаа арваннэгдүгээр сарын 25-ны өдрийн хаалтны ханшаас 42 хувийн хөнгөлөлттэй үнээр буюу 2.40 ам.доллараар (2.53 канад доллар) худалдах юм. Хувьцааг хөнгөлөлттэй үнээр худалдаж авах эрхийг биржүүдэд өнөөдрөөс арилжаалж эхэлнэ. Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн шөнө Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр тус компанийн хувьцааны ханш 6,3 хувиар өссөн байна.

Нэмэлт хувьцаа арилжих ажил амжилттай болбол Turquoise Hill компани өөрийн стратегийн хөрөнгө оруулагч болох “Рио Тинто” компанид төлөх ёстой өрөө хугацаанд нь барагдуулж чадах юм.

Харин Тurquoise Hill компанийн  найман хувийг эзэмшиж буй Р.Фридланд энэ талаар “сэтгэлийн хөдөлгөөнтэй” мэдэгдэл хийгээд байна. Тэрбээр “Канадын “тэнэг”-үүд rights offering гэдгийг хувьцаа эзэмшилтийг нь хорогдуулсан зүйл биш гэдгийг ойлгохгүй байна. Тэд энэ арилжаанд бүгд адил идэвхтэй оролцох ёстой. Тэд эрхээ худалдаж аваад түүнийгээ хувьцаанд шилжүүлэх хэрэгтэй. Энэхүү арилжааны дараа “Оюутолгой” өргүй болно. “Оюутолгой” бүрэн хүчин чадлаараа ажиллаж, олборлосон бүтээгдэхүүний борлуулалтаас  750 сая доллар олно. Мөн Монголын Засгийн газраас 2 тэрбум долларын авлагатай болно” хэмээн CEO.CA блогийн хөтлөгч Tommy Humphreys-д мэдээлжээ.



Б.Төгс

  • Зочин (202.170.84.10)
    ene hurungiin zah gedeg yum chini hiisver medeelleer mungiig huuldeg talbar yumuu haishaa yum humuust zarchihsan huvitsaanaas tusad ni ahiad huvitsaa gargana geheer hen ch gesen durgui baih ni oilgomjtoi shd 100 shirheg shudenznii modiig 50n hund huvaaj zaraad 50n hunii ezemshil baij baital ahiad shudenznii mod nemj oruulj ireed zarahaar ehnii 50 hunii modnuudiin une ter hemjeegeer nemegdsen modnuudad huvaagdana shdee mongo ni nemegdeh ni oilgomjtoi bolovch avah yostoi ashig ni ter hemjeegeer huvaagdana tegheer anhnii hurungu oruulagchid buyu ehnii 50 hunii ashig buurna gesen ug huvitsaa gargaj baigaa etgeeduuded ashigtai l daa medeej mongold bol yamarch ashiggui l baina haraajaar
    2013 оны 12 сарын 05 | Хариулах