“Оюутолгой” компанийн ТУЗ-ийн хурал өнөөдөр өндөрлөжээ. Хоёр өдөр хуралдсан ТУЗ-ийн хурлаас ямар шийдвэр гарах нь олон нийтийн анхаарлыг татаж байсан юм. Энэ удаагийн хурлаар зөвхөн “Оюутолгой” ХХК-ийн 2014 оны төсвийг баталсан хэмээн эх сурвалж мэдээлж байна. Өнгөрсөн жил анхны хөрөнгө оруулалт хэтэрсэнтэй холбогдуулан “Оюутолгой” ХХК-ийн төсвийг сар сараар баталж байсан бол энэ удаад бүтэн жилээр баталжээ.
С.Болд