Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

“Шинхуа”, “Пибоди” нүүрсний “хамтрал” байгуулав

Хятадын төрийн өмчийн нүүрсний магнат АНУ-ын томоохон түнш болох “Пибоди” компанитай нүүрсний худалдааны хамтарсан компани байгуулжээ. Хоёр компанийн “хамтрал” болох “Sino-Pacific Coal Trading” компани “Пибоди”-гийн олборлосон эрчим хүчний нүүрсийг “Шинхуа”-гийн эрчим хүчний станцуудад нийлүүлэх үүрэг хүлээх юм байна. Ойрын 5 жилийн хугацаанд дэлхийн эрчим хүчний нүүрсний худалдаа 1.2 тэрбум тонноор нэмэгдэхээр байна. Үүний 80 хувийг Хятад, Энэтхэгийн эрэлт эзлэх төлөв гарчээ. Мөн цөмийн эрчим хүчнээс татгалзах бодлого барьж буй Японы нүүрсний хэрэглээ ч өсөх нь тодорхой болоод байгаа юм.

АНУ нь нүүрсний станцуудад “Агаарын чанар”-ын хатуу шаардлагыг тулгах болсноор станцууд өндөр өртөгтэй шүүлтийн систем суурилуулах хэрэгтэй болж байгаа билээ. Харин энэ үйл явц тус улсын хуучирсан болон төлбөрийн чадваргүй олон станцыг шууд хаагдахад хүргэж буй юм. Үүнийгээ дагаад тус улсын эрчим хүчний нүүрсний эрэлт ч буурах төлөв гарчээ. Иймд АНУ, Австралид нүүрсний олборлолт хийж буй “Пибоди” компанид Азийн зах зээлд томоохон байр суурь эзлэх нь гол стратеги нь болж байна.

Zacks Investment Research судалгааны байгууллагын үзэж буйгаар “Пибоди” Австралиас гадна Монгол, Индонез дэх олборлолтоороо “Шинхуа”-гийн нүүрсний эрэлт хэрэгцээг хангах ажээ.

“Шинхуа” группын мэдэлд энэ оны сүүлийн байдлаар 65 ГВт-ын хүчин чадал бүхий нүүрсний станц ажиллаж байна.

 

 

Б.Төгс