Оросын уул уурхай, металлургийн магнат “Мечел” компани 2014 онд 30,5 сая тонн нүүрс олборлож өмнөх оныхоос 11 хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Энэхүү өсөлт нь тус компанийн эзэмшлийн нүүрсний Элга орд дахь олборлолттой холбоотой юм. Мөн Мечел нь ирэх онд уг орд газрын хувьцааныхаа тодорхой хувийг хоёр дахь удаагаа худалдах болсноо мэдэгдэв. Тодруулбал, энэ худалдаанаас 1 тэрбум ам.долларын хөрөнгө босгож компанийн одоогийн 9 тэрбум ам.долларын өрийн хэсгийг дарахаар зорьж байгаа юм. Өмнө нь 2012 оны есдүгээр сард хувьцааны анхны худалдаа буюу Элга ордын 25 хувийг худалдахаар зарлаж байв.
Э.Од