“Coal Mongolia-2014” Нүүрсний салбарт хөрөнгө оруулагчдын 4 дэх удаагийн олон улсын чуулга уулзалт энэ оны 2 дугаар сарын 20,21-ний өдөр зохион байгуулагдах гэж байна. Энэхүү чуулга уулзалт нь жил ирэх бүр цар хүрээ нь өргөжин тэлж, олон улсад нэр хүнд нь өссөн монголын нүүрсний салбарын хамгийн том олон улсын чуулга уулзалт, үзэсгэлэн юм.
Чуулга нь Монгол Улсад хэрэгжүүлж буй нүүрсний хайгуул, олборлолт, боловсруулалтын төслүүдэд хөрөнгө оруулалт татах, нүүрсний салбарын өнөөгийн чиг хандлага, ирээдүйн төлөв байдал, хөрөнгө оруулалт, эрхзүйн орчин, дэд бүтэц, дэвшилтэд техник технологийг нэвтрүүлэх зэрэг олон асуудлыг хөндөж Азийн бүс нутагт Монголын нүүрсний салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх үндсэн зорилготойгоор зохион байгуулагддаг билээ.
Монгол Улс 2013 онд 11 сарын байдлаар 28,6 сая тонн нүүрсийг олборлож, экспортод 16 сая тонныг гаргасан байна.
2014 он “Баялаг бүтээгчдийг дэмжих жил” болгон салбарын яам зорилт тавин ажиллаж буй тиймээс та бүхнийг монголын уул уурхайн салбарт томоохон байр суур эзлэх нүүрсний салбарын хамгийн том чуулга уулзалтад оролцохыг зохион байгуулагч нарын зүгээс урьж байна. Дашрамд чуулга уулзалтад хоёрдугаар сарын 1-ны өдрөөс өмнө бүртгүүлбэл 20 хувийн хөнгөлөлт эдлэх боломжтой юм.
Дэлгэрэнгүй мэдээллийг 70115590 утсаар болон
www.coalmongolia.mn,
www.mining.mn сайтаас авах боломжтой.