Сэлэнгэ аймагт төмрийн хүдрийн баялаг нөөц бүхий бүсэд орших “Сэлэнгэ” төмрийн хүдрийн төсөл хэрэгжүүлж буй “Харанга Ресурс” компани Ашигт малтмалын газартай уг төсөлд холбогдох Ашиглалтын өмнөх гэрээ байгуулжээ.
Энэхүү гэрээнд тус компани уурхайн техник эдийн засгийн үндэслэл болон төлөвлөлтийг боловсруулж өргөн барих, уурхай байгуулах зэрэг асуудлууд тусгагджээ.
Одоогоор “Сэлэнгэ” төмрийн хүдрийн төслийн ордод 17.2 хувийн төмрийн агуулга бүхий 254 сая тонн хүдрийн ЖОРК нөөц буйг тогтоожээ. Энэ нь Монголд хамгийн томоохонд тооцогдох их нөөцтэй хэсэгт багтаж байна. Мөн уг төслийн Хүйтэн гол хэсгээс нэмж 50-100 сая тонн хүдрийн нөөцийг хайгуулаар илрүүлэх боломжтой гэж тус компани тооцоолж байна.
Тус компани уг төслийн 80 хувийг эзэмшдэг бөгөөд Баянцогт,
Дунд булаг, Өндөр ухаа, Хүйтэн гол зэрэг хэсгийг хамарсан уг төслийн
олборлолтын үйл ажиллагааг эхлүүлэхэд шат урагшилж буй тухай мэдээлжээ.
Б.Төгс