“Петро Матад”-ын хувьцааны үнэ арванхоёрдугаар сарын 31-нээс хойш 172 хувиар өсөөд байна. Тэр дундаа өнгөрсөн долоо хоногт 107 хувиар огцом өсчээ. Тус компанийн нэгж хувьцаа өнгөрсөн оны сүүлийн өдөр 2,75 пенсийн ханштайгаар зарагдаж байсан бол өнгөрсөн баасан гаригт 7,5 пенс болтлоо өсчээ. Энэ өсөлт нь 2012 оны арванхоёрдугаар сараас хойшхи хамгийн өндөр үнэ болоод байгаа юм.
“Петро Матад” ХХК-ийн зүгээс хувьцааны үнийн огцом өсөлт
нь компанийн үйл ажиллагаатай ямар нэг байдлаар хамааралтай биш хэмээн өнгөрсөн
пүрэв гаригт албан ёсоор мэдээлсэн байна. Тус компанийн үйл ажиллагаа явуулдаг IV болон V блок дээр хийсэн чичирхийллийн судалгаа хоёрдугаар
сард бүрэн дуусч хариу нь гарах юм байна. Уг хариу ямар гарахаас энэ жилийн
өрөмдлөгөө хэзээ эхлүүлэхээ шийдэх аж.
С.Болд-Эрдэнэ