90 гаруй жилийн түүхтэй эрдсийн салбар нь энэ цаг үед
дэлхийн уул уурхайн стандартад нийцсэн хариуцлагатай үйл ажиллагаа явуулах цоо
шинэ шатандаа дэвшин орж байгаа. Уул
уурхайн сайд Д.Ганхуяг энэхүү хөгжлийн стратегийг томъёолсон “Эрдэс баялгийн салбарын эрх зүйн
орчин ба хөгжлийн стратеги” илтгэл тавьсан
юм.
“Эрдэс баялгийн салбар 2025” хэлэлцүүлэг “Эрдэс баялгийн салбараас Монгол улсын нийгэм, эдийн засагт үзүүлж буй нөлөөлөл” гэсэн салбар хуралдаанаар үргэлжилж байна. Уг салбар хуралдаанд УИХ ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар илтгэл тавьж, ҮХААЯ- ны Хүнд үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Ганболд, Эрдэнэс МГЛ компанийн Гүйцэтгэх захирал О.Сайнбуян нар оролцож байр сууриа илэрхийлсэн юм. Хэлэлцүүлэг үндсэн дөрвөн салбар хуралдаантай бөгөөд “Эрдэс баялгийн салбар ба хүний эрх, хүрээлэн буй орчин”, “Эрдэс баялгийн салбар ба олон нийтийн оролцоо, орон нутгийн хөгжил”, “Эрдэс баялгийн салбарын бүтээмж, өрсөлдөх чадвар” гэсэн сэдвээр өрнөнө. Үндсэн хэлэлцүүлгүүдийн төгсгөлд үр дүнгээ тодорхойлсон зөвлөмж, уриалга гаргах юм.
“Эрдэс баялгийн салбар 2025” олон нийтийн хэлэлцүүлэгт уул уурхайн салбарын 300 гаруй төлөөлөгч оролцож буй бөгөөд хөдөө орон нутгаас цөөнгүй төлөөлөгч иржээ. Энэхүү хэлэлцүүлгийг цаашид өргөтгөж, жил бүр зохион байгуулах болно хэмээн Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжид онцолсон юм.
Уул уурхайн сайд Д.Ганхуягийн илтгэлийг хэсэгчлэн хүргэж байна. Илтгэлийг бүрэн эхээр нь Mongolian Mining Journal сэтгүүлээс уншина уу.