“Turquoise Hill Resources” компани өнгөрсөн оны дөрөвдүгээр улирлын үйлдвэрлэлийн мэдээгээ гаргасан байна. Тодруулбал өнгөрсөн 2013 онд тус компани 66 хувийг нь эзэмшиж буй Оюутолгой төслийн үйлдвэрлэлийн хүрээнд 76 мянган тонн зэс үйлдвэрлэжээ. Зэсийн баяжмалын үйлдвэрлэл дөрөвдүгээр улиралд гуравдугаар улирлынхтай харьцуулахад харьцангуй өсөлттэй гарчээ. Түүнчлэн баяжуулах үйлдвэрийн метал авалтын үзүүлэлт ч нэмэгдсээр байгааг тус компанийн Гүйцэтгэх захирал Кэй Прэстли мэдэгдэхийн зэрэгцээ аюулгүй ажиллагааны үзүүлэлт тун сайн байгааг тэмдэглэжээ.
Оюутолгойн метал авалтын түвшин
өнгөрсөн оны гуравдугаар улиралд зэсээр 81.7 хувь, алт 66.3 хувь, мөнгө 54.9
хувь байсан бол дөрөвдүгээр улиралд зэсийнх 86.4 хувь, алт 71.2 хувь, мөнгө 57.2
хувьд хүрчээ. Зэсийн метал авалтын хувьд энэ нь Эрдэнэт үйлдвэртэй адилсаж буй
хэрэг юм. Харин Оюутолгойн баямжал бүтээгдэхүүн дэх зэсийн дундаж агуулга 26.4
хувьтай байгаа ажээ.
Үйлдвэрлэлийн мэдээ (2013 оны байдлаар) |
2013 он. 1-р хагас |
2013 он. 3-р улирал |
2013 оны 4-р улирал |
Оны дундаж |
Боловсруулсан хүдэр (‘000 тонноор) |
4.430 |
8.052 |
7.835 |
20.317 |
Бутлагч руу орох хүдрийн дундаж агуулга (хүдрийн агуулга) |
|
|
|
|
Зэс(%) |
0.42 |
0.47 |
0.49 |
0.47 |
Алт (грам/тонн) |
0.27 |
0.36 |
0.41 |
0.36 |
Мөнгө (грам/тонн) |
1.31 |
1.39 |
1.44 |
1.39 |
Үйлдвэрлэсэн зэсийн баяжмал (‘000 тонноор) |
50.2 |
110.3 |
129.5 |
290.0 |
Баяжмалын дундаж агуулга (% Зэс) |
26.1 |
27.7 |
25.4 |
26.4 |
Нийт үйлдвэрлэсэн металууд |
13.1 |
30.6 |
32.9 |
76.7 |
Баяжмал дахь алт (‘000 унцаар) |
21 |
62 |
74 |
157 |
Баяжмал дахь мөнгө (‘000 унциар) |
85 |
196 |
208 |
489 |
Борлуулсан баяжмал дахь металууд |
|
|
|
|
Баяжмал дахь зэс (‘000 тонноор) |
- |
- |
6.1 |
6.1 |
Баяжмал дахь алт (‘000 унцаар) |
- |
- |
10 |
10 |
Баяжмал дахь мөнгө (‘000 унцаар) |
- |
- |
36 |
36 |
Метал авалт (%) |
|
|
||
Зэс |
73.2 |
81.7 |
86.4 |
81.6 |
Алт |
56.7 |
66.3 |
71.2 |
66.1 |
Мөнгө |
47.8 |
54.9 |
57.2 |
54.2 |
Учир нь тус компанийн бүтээгдэхүүнийг худалдан авч буй зэс хайлуулах үйлдвэрүүдийн хоёр нь техникийн хүндрэлтэй байгаа ажээ. “Оюутолгой” компани тогтмол борлуулалтын хуваарьт шилжих боломжгүй байгаа бөгөөд зарим борлуулалтыг энэ оны хоёр, гуравдугаар улирал руу шилжүүлэн хойшлуулжээ.
Иймд энэ оны эхний улиралд багтаан Оюутолгойн баяжмалын агуулах байгуулахаар болоод байгаа ажээ.
Энэ онд Оюутолгойн баяжуулах үйлдвэр 150-175 мянган тонн зэс агуулсан баяжмал, 700-750 мянган унц алт үйлдвэрлэнэ гэж тооцоолж байна. Оны сүүл гэхэд баяжмалын үйлдвэрлэл, борлуулалтын харьцаа тэнцэж жигдрэх төлөвтэй байгаа ажээ.