Австралийн хөрөнгийн биржид
бүртгэлтэй “Занаду Майнз” болон Монгол дахь хамтрагч “Монгол Металс” компани
Хармагтайн алт-зэсийн хайгуулын төслийн 90 хувийг худалдан авахаар болсон
байна. Ингэхдээ “Turquoise Hill Resources” компаниас нийт 14 сая ам.доллараар
худалдан авах тухай гэрээ байгуулжээ.
Төслийг худалдан авах эхний 4 сая ам.долларыг “Занаду Майнз” компани гаргах бөгөөд дараагийн 4 сая ам.долларыг зээл хэлбрээр гурван жилийн хугацаатай Хонконгт төвтэй “Noble Group” олгох юм. Харин үлдсэн 6 сая ам.долларыг 18 сарын хугацаанд төлөхөөр талууд тохиролцсон байна.
Хармагтайн алт-зэсийн төслийг хэрэгжүүлснээр 30 хувийн агууламжтай баяжмал гарган авсан тохиолдолд борлуулалтыг “Noble Group” хариуцах ажээ.
Э.Од