Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Wellington Management MMC-ийн эзэмшлээ нэмэгдүүлэв

АНУ-ын Бостон хотноо төвтэй Wellington Management Company LLP өнгөрсөн лхагва гаригт Mongolian Mining Corporation-ийн хувьцааг нэмж худалдаж авлаа хэмээн Cover Mongolia мэдээллийн сүлжээ мэдээлэв. Wellington Management Company нь тус компанийн голлох хувьцаа эзэмшигчдийн нэг бөгөөд 2.634,000 ширхэг хувьцааг нэгжийг нь 0.80 хонконг доллараар Хонконгийн хөрөнгийн бирж дээрээс худалдаж авсан байна. Ингэснээр тус компани нийт 185.7 сая ширхэг хувьцаа буюу ММС-ийн 5.01%-ийг эзэмшихээр болж байгаа аж.

Wellington Management Company LLP нь дэлхийн хамгийн том хувийн, хараат бус хөрөнгө оруулалтын менежментийн компаниудын нэг аж. Харилцагчдынхаа 748 тэрбум долларын хөрөнгийг удирддаг Бостонд төвтэй компани юм.

Mongolian Mining Corporation буюу “Энержи ресурс” компанийн хувьцааны үнэ түүхэндээ хамгийн доод үнэдээ хүрээд байна. Өнгөрсөн пүрэв гаригт нэгж хувьцаа нь 0.77 хонконг доллар болж, хамгийн доод үнэдээ хүрсэн бол өнөөдөр өглөөний арилжаагаар 0.82 хонког доллар болжээ.

С.Болд-Эрдэнэ