Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

Монголын хөрөнгө оруулалын талаар Лондонд чуулна

Лондон хотноо Монголын хөрөнгө оруулалтын чуулган гурав дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Энэ удаагийн чуулганаар Монгол улсын Үнэт цаасны тухай шинэ хууль, банк санхүү, хөрөнгийн зах зээл, уул уурхай, үл хөдлөх хөрөнгө, эрчим хүч, дэд бүтэц зэрэг эдийн засгийн чухал салбаруудад гадны хөрөнгө оруулалтын боломжийн талаар хэлэлцэх аж.

Тус чуулганд Монгол улсын төр засгийг төлөөлж Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат, Монгол банкны Ерөнхийлөгч Н.Золжаргал, Эрчим хүчний Дэд сайд Д.Доржпүрэв, УУЯ-ны Стратеги, төлөвлөлтийн бодлогын газрын дарга Ч.Отгочулуу  нар оролцох юм. Харин хувийн хэвшлийн төлөөлөлд “Оюутолгой” компанийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал Грейг Киннелл, “Mongolian Mining Corporation”-ийн Гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл, Монголын бизнес зөвлөлийн дарга Б.Бямбасайхан, “Ньюком” группын Гүйцэтгэх захирал Б.Үнэнбат, ”Эрдэнэс Тавантолгой” компанийн Санхүү хариуцсан захирал Э.Бадарч нар тус тус багтжээ.

Мөн Их Британийн компаниудын удирдлагуудаас гадна ОХУ-ын Хөрөнгийн бирж болон Лондонгийн хөрөнгийн биржийн төлөөлөгчид оролцох аж. “Mongolia Investment summit in London” чуулган дөрөвдүгээр сарын 29-нөөс тавдугаар сарын 2-ны өдрүүдэд зохион байгуулагдана.

Э.Од