Европын сэргээн
босголт, хөгжлийн банк (ЕСБХБ)-наас
санхүүжүүлэн Адам Смит Интернэйшнл байгууллагын хэрэгжүүлж буй Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын
сангийн (ОҮИТБС)
хэрэгжилтийг дэмжих төслийн хүрээн дэх зөвлөлдөх уулзалтыг энэ сарын 18-нд Улаанбаатар зочид буудалд зохион байгуулахаар
болжээ.
Төр, аж
ахуйн нэгж, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн төлөөллүүд уг зөвлөлдөх
уулзалтаар ОҮИТБС-ийн хэрэгжилт, түүн
дотроо шинэ стандартын хэрэгжилтийн
талаар санал солилцож, нэгдсэн байр суурьтай болох эхлэлийг тавих
зорилготой аж.
Түүнчлэн ОҮИТБС-ийн зорилго, зорилтыг танилцуулан төрийн өмчит олборлох компани, нөлөө бүхий хувьцаа эзэмшигчид, Гэрээний ил тод байдлын талаархи мэдээллүүдийг ил тод болгох талаар төлөөллүүд саналаа илэрхийлэх юм байна.
Г.Идэр