Дэлхийн уул уурхайн хоёр дахь том компани “Рио Тинто”-гийн 2013 оны 2 дугаар хагасын санхүүгийн тайлан өнөөдөр гарчээ. Хоёрдугаар хагаст цэвэр ашиг нь 3.67 тэрбум доллар байсан хэмээн Wall Street Journal мэдээлж байна. Өнгөрсөн оны мөн үед 3.31 тэрбум долларын алдагдалтай ажиллаж байсантай харьцуулахад энэ нь маш өндөр үзүүлэлт юм.
Төмрийн хүдрээс олсон ашиг нь 6.6%-р өссөн байна. Азийн бүсийн төмөрлөгийн бүтээгдэхүүний эрэлтийн өсөлтийг хангахын тулд Австралийн Пилбарагийн уурхайнхаа үйлдвэрлэлийг нэмэгдүүлсэн нь үүнд голлон нөлөөлжээ.
Хоёрдугаар хагаст ашигтай ажилласнаар нэгж хувьцааны ногдол ашиг 15%-р өсч 1.92 ам.доллар болох боломжтой юм.
Өнгөрсөн оны нэгдүгээр хагасын цэвэр ашиг өмнөх 2012 оны
мөн үеэс 71 хувиар буурч, 1.7 тэрбум доллар болж байжээ. Энэ нь Америк дахь Кеннекотт
уурхай нь нуралтаас болж зогссон, түүхий эдийн үнэ буурсан болон өндөр
татвартай холбоотой хэмээн мэдээлж байв.
С.Болд-Эрдэнэ