Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

“Энержи Ресурс” 58 сая долларын алдагдалтай ажиллажээ

Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Mongolian Mining Corporation 2013 оны тайлангаа өчигдөр гаргажээ. Өнгөрсөн онд тус компани 58.1 сая ам.долларын алдагдалтай ажилласан байна. 2012 онд мөн 2.5 сая долларын алдагдалтай ажиллаж байсан юм.

Ингэж алдагдал хүлээхэд коксжих нүүрсний үнэ өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад 15%-иар буурсан нь голлон нөлөөлсөн байна. Өнгөрсөн онд 10.7 сая тонн нүүрс олборлож, 5.7 сая тонн нүүрс экспортолсон нь өмнөх онтой харьцуулахад өссөн үзүүлэлт аж. Борлуулалтын орлого нь 437.3 сая доллар болжээ.

MMC 58.1 сая долларын алдагдалтай ажилласнаар нэгж хувьцаанд ногдох цэвэр алдагдал нь 1.57 цент /ам.доллар/ болж өссөн байна. Уг мэдээллийн дараа өнөөдөр тус компанийн хувьцааны үнэ 7.87%-иар унаж, 0.82 хонконг доллар болж хаагдлаа.


С.Болд