Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

“Miner and Supplier” дөрөв дэх жилдээ

Монголын уул уурхайн ханган нийлүүлэлтийн талаар жил бүр хэлэлцэж, шийдвэр гаргах түвшинд тодорхой асуудлуудаар  дүгнэлт зөвлөмж танилцуулдаг “ “Miner and Supplier-2014” форум, үзэсгэлэн   дөрөв дэх жилдээ зохион байгуулагдаж байна. Уг форумд Эдийн засгийн хөгжлийн яам, Байгаль орчин, ногоон хөгжлийн  яамны төлөөллүүд оролцож, уул уурхайн салбарт хэрэгжих томоохон төслүүд, бодлого, зорилтын талаар танилцууллаа.

Мөн уул уурхайн үндэсний компаниуд, тэр дундаа Хишиг арвин индустриал, Энержи Ресурс, Оюутолгой зэрэг  томоохон компанийн төлөөлөл сүүлийн үед хэрэгжүүлж байгаа төслийн ажлынхаа талаар илтгэсэн юм. Хурлын үдээс хойшхи хэсэгт  Эрдэнэс Тавантолгой ХХК-ийн Хангамжийн менежер О.Мандахбаяр  “Эрдэнэс Тавантолгой ХХК-ийн худалдан авалтын бодлого” ,  Монголын ложистикийн холбооны Ерөнхийлөгч А.Мөнхболд “Уул уурхайн экспортонд тулгарч байгаа логистикийн асуудал”, “Черчиллс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Барри Б.Эванс “Уул уурхайн ханган нийлүүлэлтийн аудит ба стандарт” зэрэг сэдвүүдээр илтгэл тавьлаа.

Хуралд оролцогчид  Монголд уул уурхайн салбар уналтад орсон нь банкнаас зээлж авч үйл ажиллагаагаа явуулдаг   ханган нийлүүлэгчдийн  бизнест  сөргөөр нөлөөлж буйг онцолж байв.

Г.Идэр