Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

Төв Азийн орнуудын уул уурхайн салбарынхан чуулна

Казахстан улсын Астана хотноо Төв Азийн уул уурхайн MINEX форум 5 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. 2010 оноос амжилттай зохион байгуулагдаж ирсэн энэхүү арга хэмжээ нь Төв Азийн орнуудын уул уурхайн салбарын хөгжил, нөөц боломж болон техник технологийг олон улсад танилцуулах зорилготой.

Энэ удаагийн форумд Монгол, Казахстан, Киргизстан, Таджикстан, Узбекстан, Орос, Гүрж, Армен, Канад,  Австрали, АНУ, Швейцар, Финланд, Их Британи болон Хятад зэрэг орны 500 гаруй мэргэжилтэн, удирдлагууд хуран цуглах юм. Эдгээр орны уул уурхайн салбар дахь бодлого, геологи хайгуул, судалгаа, хөрөнгө оруулалтын боломж, нөхөн сэргээлт, хаалт зэрэг асуудлаар 80 орчим илтгэл тавигдахаар төлөвлөсөн байна. Мөн 30 гаруй орны уул уурхайн компани үзэсгэлэнд өөрсдийн бүтээгдэхүүнийг дэлгэн танилцуулахаар бүртгүүлсэн аж. 2013 оны үзэсгэлэнд Rio Tinto, Micromine, Кazah Minerals, Atlas Copco, SGS, Sandvik зэрэг дэлхийн хэмжээний томоохон компаниуд оролцжээ. 

Форумын хүрээнд “Геологи, уурхайчин, металлурги” фото зургийн үзэсгэлэнг 3 дахь удаагаа зохион байгуулах юм. “Төв Азийн MINEX” нь 3 дугаар сарын 31-нээс 4 дүгээр сарын 2-ны өдөр хүртэл 3 хоног үргэлжилнэ.