Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Нүүрсний жишиг үнэ өөрчлөгдөв

Сүүлийн нэг жил Хятадын http://en.sxcoal.com сайтын мэдээллээр тооцдог байсан экспортын нүүрсний жишиг үнэ энэ сараас өөрчлөгдөж, гэрээний үнээр тооцохоор болж байна. Өнгөрсөн сарын 21-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар нүүрсний экспортын жишиг үнэ тооцох аргачлалыг өөрчлөхөөр болжээ.

Экспортын нүүрсний жишиг үнийг Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр авахад хэрэглэдэг. 2007 оноос хойш мөрдөж эхэлсэн жишиг үнийг 2012 оны 10 дугаар сар хүртэл www.coalworld.net цахим хуудсын мэдээллээр тооцдог байжээ. Экспортлогч компаниуд жишиг үнэ тооцох тогтолцоог шүүмжилсээр ирсэн бөгөөд 2012 оны 10 дугаар сараас 2013 оны 4 дүгээр сар хүртэл борлуулалтын гэрээний үнээр тооцохоор болсон байдаг. Гэвч төсөвт төвлөрөх орлого тасалдсан, зарим компани хуурамч гэрээний үнэ өгч байна гэсэн үндэслэлээр Сангийн яам жилийн өмнөөс Хятадын http://en.sxcoal.com сайтын үнээр тооцохоор болсон юм.

Жишиг үнийг гэрээний үнээр тооцох үндсэн шалтгаан нь экспортлогч компаниудын борлуулалтын үнэ нүүрсний чанар, тээвэрлэлт зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалан өөр өөр байдагтай холбоотой юм.

 

С.Болд-Эрдэнэ