Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

”Тайшин девелопмент” Ус ашиглах гэрээ байгуулжээ

Төмрийн хүдрийн Эрээний төслийг эзэмшигч “Тайшин Девелопмент” компани Байгаль орчин, ногоон хөгжлийн яамтай Ус ашиглах гэрээ байгуулснаа мэдээлжээ. Гэрээ байгуулснаар жилд 1-1.2 сая тонн төмрийн хүдрийн баяжмал үйлдвэрлэхэд шаардлагатай усыг ашиглах боломжтой болж байгаа аж. Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй FeOre компани “Тайшин Девелопмент” компанийн 80%-ийг эзэмшдэг юм.

"Энэ бол Ereeny төслийн хөгжилд чухал ач холбогдолтой гэрээ бөгөөд бидний маш их хүчин чармайлтын үр дүн юм” хэмээн FeOre компанийн ТУЗ-ийн дарга, доктор Тим Sun хэлсэн байна.

Ereeny төмрийн хүдрийн төсөл нь Дундговь аймгийн Баянжаргалант сумын нутагт байрладаг. ЖОРК стандартаар дунджаар 37.3%-ийн төмрийн агуулгатай нийт 108.7 сая тонн төмрийн хүдрийн нөөцтэй. Үүнээс бодитой нөөц нь 57.3 сая тонн хүдэр юм.

С.Болд