Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Оператор компаниудын төлбөрийг нүүрсээ борлуулж төлнө

“Эрдэнэс Тавантолгой” компанийн оффисын гадаа өнөөдөр тус компанийн гэрээт компаниуд  болох “Хишиг Арвин Индустриал”, “Мера”, “Монголын Үндэсний олборлогч”-ийн ажилтнууд  жагсаал хийсэн юм.

“Эрдэнэс Тавантолгой” компани  тэдгээр компанид гэрээний дагуу төлбөрөө төлөөгүй нь  жагсаал хийхэд хүргэжээ. 20 гаруй гэрээт компаниудын дунд нийт 60 тэрбум гаруй төгрөгийн өрийн сүлжээ  үүссэн хэмээн компаниудын төлөөлөл хэлж байлаа.

Гэвч зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Эрдэнэс Тавантолгой” компанийн ажилтнууд цалингаа авч чадахгүй байгаагаас болж   оффисынхаа гадаа жагссан мэтээр ташаа мэдээлжээ гэж тус компанийн Гүйцэтгэх захирал Я.Батсуурь онцоллоо.

Нүүрсний борлуулалт муудсанаас  үүдэн  “Эрдэнэс Тавантолгой” компани  оператор компаниудын төлбөрийг он гарснаас хойш хийгээгүй ажээ.

“Борлуулалт тааруу байгаа учраас бид  гэрээт операторуудыг олборлолтын үйл ажиллагаагаа зогсоохыг хүссэн. Гэвч   тэд  үйл ажиллагаагаа үргэлжүүлсэн.  Оператор компаниуд  банк санхүүгийн байгууллагуудад ихээхэн өртэй учраас  зогсолт хийх боломжгүй гэсэн хариу өгсөн.  Олборлож гаргасан 1 сая тонн нүүрсээ борлуулж байж   гэрээт компаниудын  өрийг төлнө” хэмээн  тэрээр ярьлаа.

 
Г.Идэр