Лондоны хөрөнгийн биржид бүртгэлтэй газрын тосны хайгуулын “Петро Матад Лимитед” компанийн хувьцааны ханш өчигдөр 30%-иар унаж, 3.5 пенс болжээ. Тус компани газрын тосны хайгуулын Богд IV, Онги V талбай дээр хийсэн 2D чичирхийллийн судалгааны дүнгээ танилцуулсан байна. Богд IV талбайд 2D чичирхийллийг 220 км-т хийжээ. Чичирхийллийн судалгааны таамгаар уг талбайд 60-100 сая баррель газрын тос байх магадлалтай гэсэн дүн гарчээ. Мөн Онги V талбайд хийсэн 2D чичирхийллийн судалгааны дүнд 22-24 сая баррель газрын тос нөөц байх магадлалтай гэжээ. 2D чичирхийллийн судалгаа нь газрын тосны нөөц байж болох талбай бий гэдгийг харуулдаг бөгөөд газрын тос байгаа эсэхийг өрөмдөж байж мэдэх боломжтой юм.
“Петро Матад” компани Монголын үндэсний компани бөгөөд өнгөрсөн хугацаанд 60 орчим сая долларын хөрөнгө оруулалтыг газрын тосны хайгуулд зарцуулаад байгаа ажээ.
С.Болд-Эрдэнэ