Нүүрсний салбарын удирдах ажилтны V Зөвлөлгөөн маргааш болно. Уул уурхайн яам, Ашигт малтмалын газраас зохион байгуулж буй уг Зөвлөлгөөнд Уул уурхайн сайд Д.Ганхуяг, яам, агентлагийн удирдах албан тушаалтнууд, УИХ-ын гишүүд оролцоно.
Төрийн байгууллагынхан нүүрсний салбарт хэрэгжүүлж буй
арга хэмжээ, экспортын нүүрсний зах зээлийн судалгаа, “”Нүүрс” хөтөлбөр”, салбарын
өнөөгийн байдлын талаар танилцуулна. Мөн “Эрдэнэс Тавантолгой”, “Саусгоби Сэндс”,
МАК, “Цэцэнс Майнинг” компанийн төлөөлөл салбарын хөгжил, зах зээл,
нүүрс-химийн үйлдвэрлэлийн талаар илтгэл тавина. Зөвлөлгөөнийн төгсгөлд гарсан санал
зөвлөмжийг нэгтгэн гаргана.
Б.Төгс