Европын сэргээн босголт хөгжлийн банк нь 59 улсын Засгийн газар болон олон улсын 2 санхүүгийн байгууллага хувьцааг нь эзэмшдэг, Ази, Европын 29 улсад хөрөнгө оруулсан санхүүгийн томоохон хөрөнгө оруулагч юм. 2006 оноос Монголд хөрөнгө оруулж эхэлсэнн бөгөөд 52 төсөлд 684 сая долларын хөрөнгө оруулалт хийсэн Монгол дахь хамгийн том хөрөнгө оруулалтын байгууллага. Тухайлбал МАК, “Шарын Гол” ХК, “Петро Матад” ХХК, “Энержи Ресурс” зэрэг томоохон компанид хөрөнгө оруулалт хийж байсан юм.
“Алтан Рио Минералс” компани нь Канадад төвтэй Монголд алт, зэсийн хайгуулын компани юм. Тус компани Ховд аймгийн нутагт байрлах зэс, алтны “Чандмань-Ёл”, Төв аймгийн нутагт байрлах “Хавчуу” алтны төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд ЕСБХБ-ны санхүүжилтийг эдгээр төслийн хайгуулын ажилд зарцуулахаар болжээ.
С.Болд-Эрдэнэ