Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

Цэвэр нүүрсний технологийн асуудлаар чуулж байна

Шанхай хотноо төвтэй “World Сlean Сoal Сonference олон улсын чуулган Монгол улсад анх удаа “Clean Coal Mongolia арга хэмжээг зохион байгуулж байна. Нүүрс боловсруулах технологийг нэвтрүүлэх, ашиглах талаар хэлэлцэх тус арга хэмжээг нүүрсний нөөц баялагтай улс орнуудад зохион байгуулдаг онцлогтой.

“Цэвэр нүүрс-Монгол” чуулга уулзалтаар Монгол улсын нүүрсний салбар дахь төрийн бодлого, цаашдын төлөвлөгөө, нүүрс боловсруулах дэвшилтэт технологийг нэвтрүүлж буй байдал, энэ чиглэлээр хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа төсөл хөтөлбөр, олон улсын туршлагын талаар гадаад болон дотоодын салбарын мэргэжилтнүүд санал бодлоо солилцохоор зорьж байгаа юм.

Өнөөдөр эхэлж буй тус арга хэмжээг УИХ-ын дарга З.Энхболд нээж, үг хэллээ. Чуулганы эхний өдөр Сайшандын аж үйлдвэрийн  цогцолборын төсөл дэх нүүрсний гүн боловсруулалтын талаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн Дэд сайд Б.Цогтгэрэл танилцуулж, Монголын нүүрсний салбарын хөгжилд цэвэр нүүрсний технологийн ач холбогдлын талаар Ашигт малтмалын газрын Уул уурхайн шинжилгээ туршилтын лабораторийн ахлах шинжээч, доктор Ж.Нарангэрэл илтгэл тавина. Мөн БНХАУ-ын “Changzheng Engineering”, Германы “Тюссен Крупп” компанийн төлөөлөл нүүрс хийжүүлэх, шингэрүүлэх технологийг хэрхэн ашиглаж буй талаар тус тус илтгэл тавих юм.

Чуулганы хоёр дахь өдрийн арга хэмжээнд Тавантолгой төслийн талаар "Эрдэнэс Тавантолгой" компанийн Гүйцэтгэх захирал Я.Батсуурь, МАК компани Адуунчулууны орд дахь CTL технологийн төслөө танилцуулах аж. Мөн Өмнөд Солонгосын POSCO, Германы Siemens компаниуд өөрсдийн технологийн танилцуулахаар төлөвлөжээ. 

Э.Од       

  • Zochin (103.11.193.130)
    Ene hana bolj bga ve
    2014 оны 05 сарын 28 | Хариулах