Германы Siemens компани үйл ажиллагаа, технологи болоод олон улсад хэрэгжүүлж буй томоохон төслүүдээ танилцуулах "Siemens Industry Day Mongolia 2014" арга хэмжээг Кемпински зочид буудалд зохион байгуулж байна. Энэхүү өдөрлөг тус компани Монгол улсад үйл ажиллагаа явуулаад 10 жил болж буй ойн баярын хүрээнд зохион байгуулагдаж буйгаараа онцлог юм.
Арга хэмжээг Монголын ҮХААЯ-ны Дэд сайд Б.Цогтгэрэл нээж үг хэлэв. Нээлтийн үеэр Siemens компанийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Ж.Бадамдорж хэлсэн үгэндээ “Siemens бол Монголд хамгийн анх үйл ажиллагаа явуулсан олон улсын хэмжээний компани юм. Оюутолгой, Тавантолгой яригдаагүй байхад Монгол ирээдүйд өндөр хөгжих улс хэмээн тодорхойлж, 10 жилийн өмнө анх төлөөлөгчийн газраа нээж байсан түүхтэй”-г онцолсон юм.
“Siemens Industry Day Mongolia 2014" өдөрлөгийн хүрээнд тус компанийн технологийн онцлог, тэдгээрийг олон улс дахь ямар төслүүд дээр хэрэгжүүлж буйг танилцуулж байна. Мөн үеэр нүүрс боловсруулах CTL технологийн талаар илтгэл тавигдах юм.
Э.Од