Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Хөшөөтийг стратегийн ордод оруулахгүй

УИХ-д өргөн мэдүүлсэн стратегийн ордод шинээр нэмэх ордын жагсаалтаас Хөшөөтийн ордыг хаслаа хэмээн Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Mongolian Energy Corporation буюу “МоЭнКо” компани албан ёсоор мэдэгджээ. Тус компани энэхүү мэдэгдлээ өнгөрсөн баасан гаригт гаргасан байна.

Стратегийн ордод шинээр Гацуурт, Цайдам нуурын ордыг нэмэх тогтоолын төслийг УИХ-д өргөн бариад байгаа юм. Өмнө нь дээрх хоёр ордоос гадна Хөшөөт болон газрын ховор элементийн 4 ордыг стратегийн ордод шинээр нэмэхээр төлөвлөж байсан ч “Сентерра гоулд” болон “Цэцэнс майнинг энержи” компани стратегийн ордод орох хүсэлтээ ирүүлснээр дээрх хоёр ордыг стратегийн ордод оруулахыг хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн бариад байгаа юм.

Хөшөөтийн ордыг эзэмшигч “Мо Эн Ко” компани нь Ховд аймгийн удирдлагатай хамтран ажиллах гэрээ байгуулж, ирэх сараас олборлолтын ажлаа сэргээхээр төлөвлөж байгаагаа мэдэгдсэн.

Энэхүү мэдээлэл гарсны дараа өнөөдөр Хонконгийн хөрөнгийн бирж дээр тус компанийн хувьцаа 20 гаруй хувиар өсөөд байна.


С.Болд-Эрдэнэ