Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Цагаансуваргын бүтээн байгуулалт 70%-д хүрвэл зээлийн гэрээнүүд хийгдэнэ

2007оны УИХ-ын 27 дугаар тогтоолоор Стратегийн ач холбогдол бүхий ордын жагсаалтад багтсан Цагаансуваргын ордод төр хувь эзэмшил тогтоох асуудлыг УИХ хэлэлцэж эхэлсэн.

Одоохүчин төгөлдөр мөрдөж байгаа Ашигт малтмалын тухай хуулиар болстратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод улсын хөрөнгөөр  хайгуул хийсэн бол төр 50 хүртэлх хувийг, хувийн хөрөнгөөр хайгуул хийсэн бол 34 хүртэлх хувийг эзэмшиж болно гэж заасан. Уг заалтын дагуу Цагаансуваргын ордод төр хувь эзэмших тухай хүчтэй яригдаж, улмаар 34 хүртэлх хувь хэмжээнд нийцүүлж, Засгийн газар 350.6 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг бонд босгох замаар санхүүжүүлэх тогтоолын төслийг боловсруулан УИХ-д өргөн барьсан юм.

Хэдийгээр төрд ийм шийдвэр гаргах бүрэн эрх бий ч Цагаансуваргын төслийг хэрэгжүүлж буй “Монголын Алт” компанийнхны хувьд  энэ нь ихээхэн хүлээлтийг бий болгосон. Тус компани төр төслийн 34 хүртэлх хувийг эзэмшиж магадгүй гэж үзэн“Эрдэнэс Цагаансуварга” хэмээх  хувь эзэмшлийн хамтарсан компанийн нэрийг улсын бүртгэлд бүртгүүлж,  байгуулахад бэлэн болсон байжээ.

Гэхдээ “Монголын Алт” компани  уг төслийг цаашид бие даан санхүүжүүлж, бүтээн байгуулалтаа үргэлжүүлэх сонирхолтой буйгаа илэрхийлж байгаа. Тус компани Ашигт малтмалын тухай хууль дахь  “төр эзэмшиж болох” гэсэн хуулийн үгийг төр эзэмшиж ч болно, эзэмшихгүй ч байж болно гэсэн гаргалгаа гэж үзэж буйгаа  хэлж байв.

Өөрөөр хэлбэл, Цагаансуваргын ордод төрийн хувь эзэмшил байхгүй, зөвхөн татвараа л авъя гээд явбал МАК төслийн цаашдын хөрөнгө оруулалтаа шийдээд явах юм.

Төрийноролцоотойаж ахуйн нэгж нэр хүнд муутай байдаг. Нөгөө талаас Монгол улсынЕрөнхийлөгчийн санаачилсан “Ухаалаг төр” зарчимд төр, аж ахуйн нэгжийг тусгаарлах асуудал хүчтэй яригдаж байна.

ТөрЦагаансуваргын ордод хувь эзэмшлээ тогтоохгүй байх нь “Ухаалаг төр”-ийн зарчим, бодлого шийдвэрт нийцнэ гэж би ойлгож байгаа. Улстөрийн сонгуулийн дараа болдог янз бүрийн томилгоо төрийн оролцоотой  аж ахуйн нэгжүүдэд их гардаг” хэмээн  МАК-ийн Үйлдвэр, төслийн хэрэгжилт хариуцсан дэд Ерөнхийлөгч Г.Цогт онцолсон.

Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Цагаансуваргын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж,  Цагаансуваргын ордод төр хувь эзэмших шаардлагагүй гэсэн саналтайгаар УИХ-ын чуулганы хуралдаанд шилжүүлжээ.

Юутай ч тус төсөлд төр хувь хэмжээ тогтоох шаардлагагүй гэсэн шийдвэр гарлаа. Гэхдээ УИХ-ын хуралдаанаар хэрхэн шийдэгдэхийг хүлээх хэрэгтэй болох нь.

Европын сэргээн босголт хөгжлийн банктай /ЕСБХБ/ МАК компани угтөслийн хүрээнд 450 сая ам.долларын зээлийн гэрээнд гарын үсэг зурсан. Үүнийхээ 250 сая ам.долларыг төслийн үйл ажиллагаанд зарцуулсан бөгөөд дахин 200 сая ам.долларын санхүүжилт авахад бэлэн байгаа аж. Гэхдээ үүнийг авахын тулд эхлээд Монголын төрийн  Цагаансуваргын орд дахь төрийн оролцооны асуудлыг шийдэх хэрэгтэйбайгаа юм.  Шийдвэр гарвал МАКЕСБХБ-нд мэдэгдэх үүрэгтэй юм байна. Тус компани энэ оны эхнээс Уул уурхайн яамтай хэлэлцээрт орж эхлэхдээ хэлэлцээрийн явцыг ЕСБХБ-ндмэдэгдэж эхэлсэн байна.

ЕСБХБ“Та нар эхлээд төрийн хувь оролцооны асуудлаа хурдан шийдчих. Түүний дараасанхүүжилтээ шийдье” гэсэн  хариу өгсөөр иржээ.  

Цагаансуваргын ордод одоо хийгдэхээр хүлээгдэж байгаа гол ажил гэвэлБаяжуулах үйлдвэрийн барилгын ажил, 220 кВт-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, Нарангийн хоолойгоос ус татах ажлууд байгаа юм.

Цагаансуваргын төслийн  бүтээн байгуулалтын явц 45 хувьтай явж байгаа. Энэхүү бүтээн байгуулалтыг МАК компани70%-д хүргэчих юм бол оff take буюу урт хугацааны санхүүжилтын гэрээнүүд хийгдэх аж. Төслийн нийт 1 тэрбум ам.долларын  санхүүжилтын үлдэж байгаа хэсгийг  төслийн хэрэгжилтээ 60-70%-д хүргэж байж авах эрхтэй болох юм байна.

Үүний дараа  баяжмалаа урьдчилж зарах маягаар дараагийн санхүүжилтын асуудлаа шийдээд явна гэдгийг МАК-ийн удирдлагууд илэрхийлж байгаа юм.Цагаансуваргын төсөл геологийн хувьд маш сайн судлагдсан, хоёрдугаар олон улсын стандарт шаардлагын дагуу боловсруулж,  үнэлж баталгаажуулсан, гадны хөрөнгө оруулагчид хөрөнгөө оруулах боломжтой төсөл гэдэг утгаараа санхүүжилт авах бүрэн боломжтой.

Цагаансуваргын төслийг хэрэгжүүлэх хугацаанд нэг тонн зэсийн үнийг 5511 ам.доллараар тооцжээ. Энэ нь Цагаансуваргын төслийн ТЭЗҮ-ээр гарч ирсэн тоо юм. Олон улсын зэсийн зах зээл дэх үнийн судалгаа хийдэг хэд хэдэн компани бий. 

Цагаансуварга төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах явцдаа МАК компани  тэдгээр судалгааны компанийн нэг, Англид төвтэй  CRU-аар  зэсийн үнийн  судалгаа, тайлан  хийлгэжээ. Энэ  судалгааны тайланд нэгдүгээрт дэлхийн зэсийн үнийн цаашдын хандлага ийм байхнь,  хоёрдугаарт, говийн бүсэд Цагаансуваргын шинэ үйлдвэр барих нөхцөлд ТЭЗҮ-дээ зэсийн үнийг 5511 ам.доллараар тусгаж оруулах нь эдийн засгийн хувьд үр ашигтай болно гэсэн дүгнэлтэд хүрчээ.

ТиймээсМАК  энэ үнийг барьдаг байна. ТЭЗҮ-ийг хамгийн муу хувилбарын тоонуудыг авч тусгадаг баримт бичиг гэдэг. Тэр утгаараа дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ 5511 ам.доллараас дээш гарвал Цагаансуварга төсөл үр ашигтай, доош буувал ашиггүй гэж хэлж   болно.

Цагаансуварга төслийн ТЭЗҮ-ийн урьдчилсан тооцоогоор бол  уурхайн нийт ашиглалтын хугацаа буюу 17 жилийн хугацаанд улсад 3,4 их наяд төгрөгийн татвар, хураамж төлөхөөр байгаа.  Энэ нь тонн зэсийн үнийг 5511 ам.доллараар тооцсон үнэ. Өнөөдөр дэлхийн зах зээл дээр нэг тонн зэсийн үнэ 6900 ам.доллар байна. Цагаансуваргын үйлдвэр ашиглалтад орсны дараа зэсийм үнэтэй  байх юм бол улсад 3,4 их наяд төгрөгөөс ч  илүү их татвар, хураамж төлнө гэсэн үг юм.



Г.Идэрхангай
  • Зочин (103.26.193.15)
    Manai soniiihon ingej bichdeg boloosoi
    2014 оны 06 сарын 11 | Хариулах
  • Khulan (103.26.193.15)
    engiin bogood oilgomjtoi todorhoi mash sain report baina daa
    2014 оны 06 сарын 11 | Хариулах