Компанийн засаглалын хөгжлийн төвөөс Олон улсын санхүүгийн корпорацитай хамтран Компанийн засаглалын жилийн чуулганыг 7 дахь удаагаа зохион байгуулах гэж байна. Энэ удаагийн чуулган маргааш Кемпински зочид буудалд болох юм. Чуулганаар Монголын санхүүгийн манлайлагчид, шийдвэр гаргагчид, олон улсын мэргэжилтнүүд санхүүгийн байгууллага болон бүртгэлтэй компанийн засаглалын асуудлуудыг хэлэлцэх ажээ. Чуулганд банкны салбарынхан, хувьцаат компаниуд оролцохоос гадна СЗХ, Монголбанкны удирдлагууд, ОУСК-ийн зөвлөхүүд илтгэл тавьж хэлэлцүүлэх юм байна.
С.Болд