Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Tерра Энержи үйл ажиллагаагаа хумьжээ

Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Guildford Coal (ASX:GUF) компанийн Монгол дахь салбар Терра Энержи Өмнөговь дахь Баруун Ноён уулын коксжих нүүрсний уурхайн үйл ажиллагааг эхлүүлэхээр эрчимтэй ажиллаж байсан билээ. Гэхдээ тус компанийн хувьцааны үнэлгээ сүүлийн саруудад эрчимтэй буурсны зэрэгцээ хөрөнгө санхүүжилтийн байдал нь тун хүндхэн байдалд оржээ. Иймд тус компани Монгол дахь үйл ажиллагаагаа түр хумиад буй ажээ.

Он гарсаар тус компанийн хувьцааны үнэлгээ Австралийн бирж дээр 38%-иар буураад буй бөгөөд үүний дийлэнх бууралт нь сүүлийн гурван сарын хугацаанд тохиосон юм. Одоогийн байдлаар тус компани Монголын Засгийн газраас уурхайн үйл ажиллагааг эхлүүлэх албан ёсны зөвшөөрлөө аваад буй юм. Өнгөрсөн 12 дугаар сард уурхайг Шивээхүрэн боомттой холбосон 98 км үргэлжлэх сайжруулсан замыг байгуулж дуусчээ. Ордын нөөцийг 70 сая тонн коксжих нүүрс гэж тогтоосон бөгөөд жилд 3 сая тонныг олборлохоор төлөвлөсөн байсан юм. Өнөөдрийн арилжаагаар Guildford-ийн хувьцаа 0.062 австрали долларын үнэтэйгээр худалдаалагдаж байна.

 “Guildford Coal” нь Монголоос гадна Австралийн Куэнсландад төсөлтэй бөгөөд энэхүү хоёр улс дахь ордуудынх нь нүүрсний нөөц 2.5 тэрбум тонноор хэмжигдэж байна. 


Б. Төгс