Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

ММС Хятадад хамтарсан компани байгуулав

Mongolian Mining Corporation өөрийн охин компани Mongolian Coal Corporation Limited  болон Хятадын Risun Mining компанитай гурван талт хамтарсан гэрээ байгуулжээ. TAEA буюу Тяньжиний эдийн засгийн чөлөөт бүстэй адил статус бүхий эдийн засгийн чөлөөт бүсэд Tianjin Zhengcheng Import and Export Trade компанийг байгуулсан байна. Уг компанийн 51%-ийг Mongolian Coal Corporation Limited, 49%-ийг Risun Mining компани эзэмших аж.

Хоёр жилийн хугацаанд 14 сая юанийн хөрөнгө оруулалтыг Tianjin Zhengcheng Import and ExportTrade компанидхийх бөгөөдуг компани MMC-ийн нүүрсний бүтээгдэхүүний тээвэрлэлт, борлуулалтыг хийх юм байна. Уг компанийг байгуулснаарХятадын Шандон, Хэйбэй аймгийн коксжих нүүрсний хэрэглэгчдэд ММС-ийн нүүрсийг хүргэх шинэ зах зээлнээж байгаааж.

Risun Mining компани нь Хятадын кокс, нүүрсний бүтээгдэхүүн, химийн бүтээгдэхүүний хувийн хэвшлийн хамгийн том үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгч Risun Group-ийн гишүүн компани юм.


С.Болд-Эрдэнэ