Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Turquoise Hill татварын асуудлаар арбитрт хандаж магадгүй

Татварын Ерөнхий газар “Оюутолгой” компанийг 130 сая долларын татварыг нөхөн төлөх шаардлагатайг аудитын тайлангийн дүгнэлтээр мэдэгдсэн. Гэвч тус компанийн толгой байгууллага Turquoise Hill Resources үүнийг огтхон ч хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд холбогдох хууль тогтоомжийн хүрээнд бүх татвараа ном ёсоор төлсөн гэдгээ өнгөрсөн даваа гаригт албан ёсоор мэдэгдсэн юм. Мөн Turquoise Hill уг асуудлыг 60 хоногийн хугацаанд шийдвэрлүүлэхээр Монголын Засгийн газартай маргаан үүсгэж буйгаа өнөөдөр мэдээллээ. Тодруулбал, татварын маргааныг Хөрөнгө оруулалтын гэрээний хүрээнд шийдвэрлэхийг эрмэлзэх бөгөөд энэ хугацаанд хоёр тал маргааныг шийдвэрлэж чадахгүй бол арбитрын шүүхээр асуудлыг цэгцлүүлжболох тухай тус компани онцолжээ.

Цаашлаад Оюутолгойн далд уурхайн санхүүжилт ч хойшилж болзошгүйг тус компани сануулжээ. Учир нь ирэх есдүгээр сар гэхэд Монголын Засгийн газар болон “Рио Тинто” компани “Оюутолгой” төсөлтэй холбоотой шийдвэрлэж чадаагүй үлдсэн асуудлаа нэг мөр болгосон байх ёстой юм. Гэвч одоо Монголын Засгийн газар, “Рио Тинто” компани хоорондоо татварын маргааныг шийдвэрлэх нэмэлт даалгавартай болж байна.


Б.Төгс

  • Зочин (112.72.13.79)
    oyu tolgoig geh tusul buuur zogsog
    2014 оны 06 сарын 27 | Хариулах
  • Зочин (112.72.13.79)
    dald uurhai ehlehgui um bn ldaa esvel Rio buh ajlaa zogsoogood hurunguu tataasai uursduu mongoloos garaad yavaasai
    2014 оны 06 сарын 27 | Хариулах