Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээрх “Туркойз Хилл Ресурс” компанийн хувьцааны үнэ өнгөрсөн 7 хоногт 15%-иар унасан байна. 6 дугаар сарын 20-ны баасан гаригт 3.85 ам.долларын үнэтэй хаагдаж байсанхувьцаа өнгөрсөн баасан гаригийн арилжаа хаагдахад 3.27 доллар болжээ. Хувьцааны үнэ буурах болсон гол шалтгаан нь Монголын Татварын ерөнхий газрын нэхэмжлэлтэй холбоотой юм. “Оюутолгой” ХХК-ийг 130 сая долларын татварыг нэмж төлөх ёстой хэмээн тус компанид мэдэгдсэнийг “Туркойз Хилл Ресурс” компани боломжгүй хэмээн үзэж байгаа аж. “Туркойз Хилл Ресурс”-ын зүгээсМонголын Засгийн газартай хамтран татварын маргааныг Хөрөнгө оруулалтын гэрээний хүрээнд 60 хоногийн хугацаанд шийдвэрлэхийгхичээх бөгөөд шийдвэрлэж чадахгүй бол Арбитрын шүүхэд хандахаа мэдэгдээд байгаа юм.
Үүнтэй холбогдуулан “Оюутолгой”
төслийн далд уурхайн санхүүжилт хойшилж магадгүй хэмээн хөрөнгө оруулагчид болгоомжилж
эхэлжээ. Харин “Эрдэнэс Оюутолгой” компанийн Гүйцэтгэх захирал Д.Ганболд “Блүүмбэрг”-т
өгсөн мэдээлэлдээ, “Татварын маргаан, далд уурхайн санхүүжилт хоёр тусдаа
асуудал бөгөөд татварын маргаан нь Монгол улсын Татварын ерөнхий газрын бүрэн
эрхийн асуудал. Хооронд нь хольж ойлгох хэрэггүй”гэсэн байна.
С.Болд-Эрдэнэ