Тува дахь нүүрсний Элга ордыг эзэмшигч “Мечел” компани жилд 2,8 сая тонн эрчим хүчний нүүрс Өмнөд Солонгосын “SG Global” корпорацид нийлүүлэх санамж бичèã байгуулав. 2014 оны эхний хагас жилийн байдлаар “Мечел” компани нь Ази-Номхон далайн орнууд дахь нүүрсний экспортоо 39%-иар нэмэгдүүлэн 5,3 сая тоннд хүргэжээ. Өнгөрсөн жилийн мөн үед 3,8 сая тонн нүүрс экспортолсон байна. “Мечел” компанийн нийт экспортын 75%-ийг Ази-Номхон далайн орнууд эзэлж буй.
Өнгөрсөн 5 дугаар сард тус компанийн Ерөнхий захирал Олег Коржовын мэдэгдсэнээр Азийн зах зээлд илүү анхаарч ажиллаж байгаа бөгөөд 2015-2016 онд Элга нүүрсний ордоос жилд 30 сая тонн олборлохоор төлөвлөж байгаа аж.