“Рио Тинто” группын үндсэн ашиг энэ оны эхний хагаст 21%-иар өсч, 5.1 тэрбум ам.доллар болжээ. Ингэснээр нэгж хувьцааны ногдол ашиг нь 96 цент болж 15%-иар өссөн байна.
Төмрийн хүдэр, эрчим хүчний нүүрсний үйлдвэрлэл болон төмрийн хүдрийн далайн тээвэрлэлтийн хэмжээ өндөр хэмжээнд хүрсэн нь компанийн ашиг нэмэгдэхэд гол нөлөө үзүүлэв. Мөн эхний хагас жилд зардлаа 3 тэрбум ам.доллараар багасгажээ.
Үндсэн ашгийн 92%-ийг буюу 4 тэрбум 683 сая долларыг төмрийн хүдрийн салбараас олсон бөгөөд өнгөрсөн оны мөн үеэс 10%-иар өссөн үзүүлэлт юм. Харин зэсийн салбарын үндсэн ашиг 71%-иар өсч, 594 сая доллар болсон бол хөнгөн цагааны салбарын үндсэн ашиг 74%-иар нэмэгдэн, 373 сая доллар болжээ. Мөн эрчим хүчний салбар болон бусад үйл ажиллагаанаас 694 сая долларын алдагдал хүлээжээ.
С.Болд-Эрдэнэ