“Эрдэс боловсруулалт- 2014” буюу “Mineral processing” форум 10 дугаар сарын 23-нд Улаанбаатар хотноо болохоор товоо зарлажээ. Технологи-туршлага-стандарт-инноваци хэлэлцэх эл хурлыг Монголын ашигт малтмал баяжуулагчдын холбоо хоёр дахь жилдээ зохион байгуулж буй юм. Энэ жилийн тухайд ШУТИС болон “Эрдэнэт үйлдвэр” ХХК-тай хамтран зохион байгуулах бөгөөд Mongolian Mining Journal сэтгүүл мэдээллийн түншээр ажиллаж байна.
Эрдэс боловсруулалтын технологи, түүнийг тойрсон эрх зүй, удирдлага зохион байгуулалтын асуудлыг төр засаг, бизнесийн байгууллага, мэрэгжилтнүүдийг оролцуулан хэлэлцэх тус хуралд доорх сэдвээр илтгэлүүд тавигдах аж.
“Монгол улсын зэсийн хүдэр боловсруулалт”, “Монгол улсын алтны хүдэр боловсруулалт”, “Нүүрс боловсруулалт”, “Монгол улсын төмрийн хүдэр боловсруулалт”, “Шим технологи” компанийн Молибденийн баяжмал боловсруулах технологи, асуудал”, “Зэсийн баяжмал боловсруулах асуудал”, “Уул уурхайн үйлдвэрлэл ба инноваци”, “Эрдэс ба технологи”, “Уул уурхайн боловсруулах үйлдвэрлэл, стандартчлал” гэсэн сэдвүүдээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнөх юм байна.
Хурлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг http://erdesbolovsruulalt.mn цахим хуудсаас аваарай.